Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хүрээгээ тэлж, Төв аймгийн нутаг хөшигтийн хөндий орчмын мал, амьтан халдварлаад байна. Мал халдвар авсан тухай мэдээлэл бүртгэгдээд хоёр долоо хонож байгаа хэдий ч өвчлөлийг таслан зогсоох ямар ч арга хэмжээ авч чадахгүй байсаар дахин хүрээг нь тэллээ.
Хөшигтийн хөндийд бөхөгийн гол урсдаг бөгөөд өвчилсөн мал энэ голоос ундаалдаг. Энэ нь өвчлөөгүй малд тун их аюул учруулна. Гоц халдварын бүсэд орсон малчид нүүх хориотой гэж заасан байдаг ч өвчилсөн өвчлөөгүй малаа чанартай ялгаж хяналтаа сайжруулж голомтыг тогтоож авах нэн шаардлагатай байна.
Иймд шат шатны байгууллагууд нь хяналт, хорио цээрийн бүсийн хяналтаа сайжруулж, чанартай цаг тухайд нь оношилж гоц халдварт шүлхий өвчнийг хяналтандаа аваад өгөөч гуйя.
Монгол улсын иргэн Б.Алтанзул