\”Домогт Ану Хатан”, \”Хотол цагаан гүнж”, \”Үүлэн хээтэй орчлон” зэрэг түүхэн романаар танигдсан зохиолч Б.Шүүдэрцэцэг цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг нэгэн билээ. Түүний цахим хуудсаас эх хэлний гайхамшиг, баялаг, уран бүтээлийн олз омог гээд л зохиолч бүсгүйн дотоод ертөнцөөр аялах шиг л болдог. Түүнийг өнөө цагийн чадалтай эмэгтэйчүүдийн нэг гэхэд хилсдэхгүй. Хорин хэдхэн настайдаа Москвад том охиноо төрүүлж ээж гэх алдрыг хүртэж байжээ. Түүний нөхөр Б.Бодхуягийг сэтгүүлч Пи-Ар мэргэжилтэн гэдгээр хүмүүс мэддэг.Тэд өдгөө Б.Амина, Б.Анхилмаа, Б.Анима гэх гурван охинтой. Зохиолч бүсгүй өөрийн цахим хуудаснаа охидынхоо талаар ийн бичжээ. \”Ээжийн энхрий охид. Энгэр бэлийн эгц гоолиг хайлаас шиг тэнгэр цоройн ургасаар элгэндээ нааж өндийлгөсөн эжий надаасаа өндөр болсоор. Эгэлгүй үнэтэй ийм эрдэнэс өвөртөлсөн би энгүй баян хүн” гээд охидоороо гайхуулаад амжлаа. /Зургийг цахим хуудсаас авав/