Эд бол олон улсын цагдаагийн
байгууллага болох Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс. Гэвч одоо
тэдний талаарх мэдээллийг Интерполийн цахим хуудаснаас хайгаад олдохооргүйгээр
устаж алга болсон байна.
Харин \”Монгол” гэсэн хайлтыг хийвэл
Баянжаргалын Энхмаа гэх 33 настай эмэгтэй талаарх мэдээлэл л байна.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын эгч
Н.Энхтуяа, туслах нь байсан Б.Хуяг болоод төмөр замын гэх хэргээр сүүлийн жилүүдэд
шуугиан тариад байгаа Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын мэдээлэл алга болжээ. Эндээс нэг бол Интерполь тэднийг
олсон байна. Үгүй бол эрлийн ажиллагааг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй болсон
гэх ойлголтыг авлаа.
Н.Энхбаяртай холбоотой зарим нэг
асуудлыг АТГ одоо ч шалгаж, мэдүүлэг авсаар байгаа. Энэ хүрээнд дүү
Н.Энхтуяагаас нь мэдүүлэг авах шаардлагатай болсон гэж албаныхан тайлбарлаж
байсан билээ. Мөн Б.Хуяг ч энэ асуудалд татагдсан болов уу. Тэгвэл Н.Энхбаярыг
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь нээж өгөхийн тулд эгч Н.Энхтуяа
нь өөрийн биеэр Монголд ирж мэдүүлэг өгчихөөд явсан байж болох юм. Б.Хуяг ч
бас.
Харин Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын
хувьд холбогдож байсан улс төрч нь Монгол Улсын Ерөнхийлөгч болчихлоо шүү дээ.
Тэгэхээр дахин тэднийг шалгаж зовоохгүй болсон гэж ойлгож болох нь. Энэ дөрвөн
нөхрийг ийм асуудлаар Интерполь хайхаа больжээ гэж үзье гэвч бусад хүмүүсийн
талаарх мэдээлэл яагаад алга болов. Тэр л анхаарал татаад байна.
Амар