Эцэг эхийн хараа хяналт сул байснаас болж бага насны хүүхэд зам тээврийн осол болон бусад төрлийн осолд орж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 14:24 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /1 нас 4 сартай, эмэгтэй/ хүүхэд жорлонд унаж нас барсан тул цогцсыг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.