Хөл бөмбөгийн алдарт тамирчны найз бүсгүй Жоржина Родригес жирэмсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр жирэмсэн болсныхоо дараа анх удаа сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Жоржина бүсгүйн эцэг Аргентинад хөл бөмбөгчин байсан тул Роналдутай дотносод илүү дөхөм байсан гэнэ. Тэрээр сургуулиа төгсөөд удалгүй Guchhi брендийн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа найз залуутайгаа танилцжээ. Жоржина \”Рональду маш олон хүү, охинтой болохыг хүсдэг. Тэр долоон хүүхэдтэй болно гэж мөрөөддөг” хэмээн ярилцлагадаа дурдав.
Кристиан Роналду Жоржина Родригес нар жил гаруй хугацаанд үерхэж байгаа юм. Роналду долоон настай Кристиана хүү болон ихэр Ева, Матео гэсэн гурван хүүхэдтэй. Өнгөрсөн гуравдугаар сард Роналду хүүхдийн тухай ярьж байсан бөгөөд ихрүүдийн ээж Англид байдаг гэж мэдээлж байжээ. Тэрээр өмнө 2010 онд тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болж байсан. Хүүгээ төрөхөд блог дээрээ \”Хүүтэй болсондоо маш их баяртай байна. Хүүгийн ээжтэй байгуулсан гэрээ ёсоор хүүгээ би хүмүүжүүлнэ гэж бичжээ. Анхны тээгч эхийг Мексик гаралтай бүсгүй байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн.