\”Universe best songs” тэмцээнээс төрөн гарсан уран бүтээлчдийн нэг СТА, Т.Амина сүүлийн үед шинэхэн уран бүтээл гэхээсээ илүүтэй \”даргын” ажилдаа орохоор бэлтгэлээ хангаж явна. Учир нь өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн төмөр замчдын баяраар томоохон албан тушаалд заларсан гэнэ. Тэрбээр УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авч байгаа юм. Т.Аминагийн хувьд өөрөөсөө ах хүнтэй ханилан намба сууж, бие даасан хоёр ч цомгоо гаргаад амжсан билээ. Багаасаа урлагт элэгтэй байсан Амина СУИС-д суралцах явцдаа УБТЗ-ын лавлан мэдээлэгчээр ажиллаж эхэлсэн. Дуучин бүсгүй төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан \”Хүндэт төмөр замчин\” хүн байсан ажээ. Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байж. Ингээд тэрбээр төмөр замчин болж дуулах бүжиглэх авьяасаа орхилгүй уран бүтээлээ туурвиж иржээ.