Долдугаар сарын 29-нд Байгаль нуурын эрэгт залуучуудын Европын хошой аварга Буриадын 20 настай авьяаслаг бөх Юрий Власкогийн цогцосыг олсон билээ. Бусдын гарт хэрцгийгээр алуулсан Власкогийн аминд хүрсэн сэжигтэнийг баривчилж мэдүүлэг авчээ. Түүний аминд хүрсэн этгээдийг наймдугаар сарын 2-нд Улаан-Үд хотоос баривчилсан байна. Сэжигтэнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрчээ. Талийгаач тухайн үед өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор түүний аминд хүрсэн гэдгийг 33 настай эр мэдүүлжээ. Уг хэргийн бичлэгийг Russian Today сайт өнөөдөр олон нийтэд ил болгосон байна.