Хүүхдийн хэл ярианы хөгжилд аавууд хамгийн их нөлөөтэй болохыг Хойд Каролины их сургуулийн хэсэг эрдэмтэд нотолжээ.
Судлаачид 92 гэр бүлийг ажиглаж, судалгаагаа хийсэн байна. Эцэг эхийн хэн нь хүүхэдтэйгээ илүү ярьж, ингэхдээ ямар үг, ямар зохион байгуулалттай өгүүлбэр хэрэглэж, асуулт хэрхэн тавьж байгааг ажигласан байна. Хэдийгээр ээжүүд аавуудаас илүү хүүхэдтэйгээ харилцаж, ярилцдаг ч аавуудын үг хэллэг бяцхан үрсийнх нь хэл ярианы хөгжилд илүү нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Эрдэмтдийн дүгнэснээр хүүхэд үг хэллэгийг олон дахин сонссоноор биш, яаж хэлж буйг тусгаж авдагт учир байгаа аж.