Малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа Гурвансайхан сум, сэжигтэй голомтууд бий болоод байгаа Өлзийт сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан дээрхи 2 сумаас гадна хил залгаа оршдог Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт найр наадам, морин уралдаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн хорио цээрийн дэглэмийг чанд сахиулж, постуудыг нэмэгдүүлэн, хяналтыг чангатгахад нягт хамтран ажиллах үүргийг Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт өгсөн байна.