Ройтерс агентлаг дэлхий дахинд Бангладешийн биеэ үнэлэгчдийн үнэн төрхийг харуулсан нийтлэлийг хүргэжээ. Уг нийтлэлд Бангладешийн залуу биеэ үнэлэгчдийн аж амьдрал орлогыг дурдсан байна. Доор өгүүлэх зурагт 11-19 насны охид гарах бөгөөд өдөрт дунджаар 15-20 хүнд үйлчилдэг. Түүгээр ч зогсохгүй өдөрт 800-1000 доллар олдог гэж мэдээлжээ. Кандапар буюу биеэ үнэлэгчдийг зөвшөөрсөн уг газарт ойролцоогоор 100 гаран биеэ үнэлэгч амьдардаг байна.