Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө зохих арга хэмжээ авах тухай яригдаж байна.
Одоогоор дунд сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын цалин шатлалын ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагддаг бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг байна. Харин гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардлага тавих юм байна.
Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагын үндэслэл нь тэдний ачаалал их гэж тайлбарлаж байна. Нэг багшид ногдох хүүхдийн тоо их болсноос сурлагын чанарт ч сөргөөр нөлөөлж эхэлсэн гэдгийг ч бас тайлбарлаж байна. Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол ажил хаялт зарлах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгджээ.