Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг хэлж байсан нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад \”Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа\” гэсэн хариулт өглөө. Тэгэхээр энэ сард хүүхдийн мөнгө хэвийн олгогдох юм байна.
Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкан дахь дансанд нь мөнгө орно. Харин шинээр төрсөн хүүхдээ эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банканд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авах аж.