Монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг мисс Т.Туяамаа аавуудын баярын өдөр нөхөртөө баярын мэнд хүргэлээ. Тэрээр хоёр жилийн өмнө Австралийг зорьж удалгүй бэлтэй айлын хүүтэй дэр нэгтгэж байгаагаа дуулган хуримаа хийсэн. Түүний нөхөр н.Төрмөнхийн эцэг эхийг чамгүй бийлэгжүү айл гэх бөгөөд Туяамааг ч төвөггүй хүлээн авч хурим найрыг нижгэр хийжээ. Хосууд өнгөрсөн жил охиноо Австралид төрүүлж хайранд умбасан зургаа цахим хуудаснаа нийтлэн аз жаргалтай мөчүүдээ сошиал ерөтөнцөд хуваалцдаг. Тэгвэл өнөөдөр Т.Туяамаа нөхөртөө зориулж \”Хайртай чамдаа анхны аавуудын баярын мэнд хүргэе. Төрөхийн өвдөлтөөс эхлүүлээд бүх үед бүхий л зүйлд нь хамт байж, хамт амьсгалж дүлж, надад хүч дэм өгч охиноо хамт хорвоод угтан авсан мундаг аабаа шүү дээ” гэж бичжээ. Тэдний гэр бүлд сайн сайхныг хүсье.