БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшсэн залуу жүжигчин Б.Энхтүвшин эх орондоо иржээ. Тэрбээр сургуулиа төгссөний дараа \”Хувьсал” продакшнд ажиллаж \”Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, \”Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг хэд хэдэн кино уран бүтээлд гол дүр бүтээгээд амжсан. Хувийн амьдралаасаа болоод нэг хэсэг олон шар хэвлэлээр бичүүлж байсан ч тэр ямар ч тайлбар хийлгүй уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад буй. Өнгөрсөн жил \”Ээж” уран сайхны киноны гол дүрд тоглож чамгүй амжилттай яваа залуу жүжигчин юм. Түүний ээжийг жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэж андуурдаг хүмүүс олон байдаг юм. Түүгээр ч зогсохгүй жүжигчин Б.Эрдэнэцэцэг өөрийн цахим хуудаснаа \”хүү минь ирлээ” хэмээн хамт авахуулсан зургаа хийснээр хүмүүст \”ээж” нь гэх ойлголтыг төрүүлэх нь аргагүй биз ээ. Харин Б.Энхтүвшин хэлэхдээ \” Нэг мэдэхэд бид хоёрыг ээж хүү гэх яриа газар авсан байсан. Эрка эгч надтай чацуу хүүтэй тийм болохоор хүмүүс андуурдаг. Эрка эгч яг миний ээж шиг, Одоо ч би ээжээ гэж дууддаг хэвээр” гэв. Өнгөрсөн долдугаар сард тэрбээр Франц улсын кино наадамд амжилттай оролцоод ирсэн аж.