Нэхмэл хувцсыг мөртэй өлгүүрт өлгөх хэрэггүй, сунаж хэлбэрээ алддаг. Харин гялгар уутанд хийж хадгалсан нь дээр. Оёдлын машинаар резинтэй зүйл оёхдоо лаагаар зураас гаргавал хялбар болно. Маш нимгэн эдээр юм оёхдоо доор нь цаас хийгээд оёвол сайн.
Хар материалаар хийсэн өнгөө алдсан хувцсыг хар кофегоор өнгө оруулж болно. Тоосыг нь сайтар цэвэрлээд шаарыг нь шүүсэн өтгөн хар кофегоор арчина. Шаахайны үдээсний үзүүрийн хатууруулсан бэхэлгээ уначихвал хумсны лак түрхчихвэл үдэхэд хялбар болно.
Зүү, битүү зүүг зэврүүлэхгүйн тулд хадгалдаг хайрцаганд нь хуурай гурил хийвэл зүгээр. Хэрэв зэвэрсэн байвал хэсэг хугацаагаар саванд хатгачих. Өвлийн улиралд үслэг юм уу, ноосон зүйлийг хэдэн цаг гадаа тавиад дулаан гэрт оруулбал цагаан эрвээхийний авгалдай үхдэг. Мөн нарны хурц гэрэл ч цагаан эрвээхийг устгадаг.
Хувцсан дээр тос дуссан даруй толбо арилгах бодисгүй бол давсаар болгоомжтой үрэх хэрэгтэй. Толбо бүрэн арилтал давсаа хэд дахин солино. Ноосон цамцанд суусан хөлсний толбыг хоолны давсны чанасан уусмалд чийглэсэн алчуураар арчиж цэвэрлэнэ. Толбо бүрэн сайн арилахгүй үед спиртээр арчих хэрэгтэй.
Торго, ноосон эдлэлд уруулын будгаас тогтсон толбыг цэвэр спиртээр арчиж арилгана. Хөвөн цаасан даавуугаар хийсэн платин дээрх жимсний архины толбыг буцалсан сүүгээр арчиж арилгана. Жимс, жимсний архины шинэхэн толбыг давс үйрүүлж, дараа нь савантай бүлээн усаар угааж арилгана.
эх сурвалж: emegteichuud.mn