Хурд хамтлаг \”Ээж\” нэртэй шинэхэн уран бүтээлээ танилцууллаа. Уг дууны үгийг Б. Төмөр, аяыг Х.Мөнх-Ертөнц нар зохиожээ. Хүлээн авч сонсоно уу.
Тэртээх уулс хөхрөн харагдахад
Ижийн минь өлгий нутаг бий
Хайртай хүүгээ л гэсээр тэврэн авсан
Энэ яруу нутгаа дуундаа би үгүйлнэ
Дахилт
Намайг харж намар намартай золгох
Нойрон дундаа бүүвэйлэн сэрэх
Ижий минь та миний нандин шүтээн билээ
Эгшиг дуутай энэ л хорвоод
Хүү намайгаа дуудхын учир
Ижийгээ жаргаахаар хүү нь энэ орчлонд мэндэлжээ
Ижийгээ баярлуулхаар хүү нь таньдаа ирж дээ
Манан босч тэнгэрт хөхрөхөд
Шувууд жиргэж наран мандах юм
Дуутай орчлонг цуурайтуулан төрөхөд
Дуу аялан өлгийдсөн билээ та хүүгээ
Зэрэглээн дунд зэрэгцэн үзэгдэх
Зүүднээс уяатай ижий минь
Захиас хүслийг тань хүү нь биелүүж явна
Дээлийг тань үнэрлэн тайтгарч явна хүү чинь