Шинэ Зеландын аялагч, кино бүтээл туурвигч Майкл Робертс цаг уурын өөрчлөлтийн тухай баримтат кино бүтээхээр Монголд иржээ. Майкл гурван долоо хоногийн туршид Монголын хөдөө хээр нутаг, үзэсгэлэнт газруудаар аялж үйл явдал бүхнээ камерт буулгасан нь тун сонирхолтой санаа байлаа. Уг бичлэг тун удахгүй баримтат кино болно гэв. Мөн Дрон ашиглан бичсэн гэдгээрээ онцлог бүтээл болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа \”Монгол орон бол миний очиж байсан газруудаас хамгийн гайхалтай газруудын нэг гэхэд эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жил уурын амьсгалын өөрчлөлтийн төслөөр Монголд гурван долоо хоногийн турш аялж өвөрмөц газар олон сайхан хүмүүстэй учирч туршлага хуримтлуулсан. Өнгөрсөн сард би энэ бичлэгийг бүтээхэд маш их цаг зав хүчин чармайлт гаргасан. Энэ бол миний дуртай дроноор авсан аяллын бичлэг. Энэ бичлэгийн талаарх санал бодлоо надтай хуваалцаарай” гэв. Дэлгэрэнгүйг бичлэгээс хүлээн авч үзнэ үү.