Аливаа ургамлыг түүх цаг хугацаа гэж бий. Боловсорч гүйцсэн энэ л үед жимсийг түүснээр жимс өөрийн ач холбогдол, үр дүнгээ өгдөг. Жимсээ түүхдээ үргэлж байгаль дэлхийдээ талархаж байгаарай. Шинэхэн түүсэн нэрсийг гялгар уутанд хийгээд хөлдөөж хадгалах нь хамгийн зөв хадгалалт болно. Мөн түүнчлэн чанамал байдлаар бэлтгэж хадгалахад чанараа алддаггүй. Гэхдээ элдэв сахар, өтгөрүүлэгч оруулахгүйгээр шинэхэнээр нь хөлдөөж хадгалахыг миний хувьд илүүд үздэг. :)Зориулалтын хүнсний уутанд хэрэглэхээ мартаваа.
Нэрс нь ходоодны хүчил нь багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйтэх, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог. Үүний тулд хоёр аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж 4-5 цаг тавьж хандлан аяганы дөрөвний нэгээр өдөрт 4-5 удаа ууна.
Хэрэв нүдний хараа муудаж буйгаа мэдэрвэл нэрс жимс түүж хөргөгчдөө хадгалаад өдөрт 3-4 удаа хагас стаканыг идэх, зуны улиралд хүссэн хэмжээгээрээ хэрэглэхэд 2 сарын дараа үр дүнгээ өгөх болно.
С.Пүрэвмаа