Өнөөдөр Эрдэнэт хотод 12.00 цагийн орчимд 9-н давхараас өсвөр насны 2 охин үсэрсэн эмгэнэлтэй хэрэг гарлаа. 4-18 байрны дээврийн хэсэг рүү гардаг тагийг СӨХ-ноос нь түгжээгүй байсан байна. Нэг охин нь газар дээрээ амиа алдаж харин нөгөөх нь эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг орон нутгаас өгч байна. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм. Сэрэмжлүүлэх үүднээс уг мэдээллийг хүргэж байгаа бөгөөд харин охидын үсэрч буй бичлэгийг оруулахаас татгалзаж байгааг ойлгоно уу. Мөн та бүхэн үр хүүхэд, дүү нараа бодож уг бичлэгийг хуулбарлаж, олон нийтэд тараахгүй байхыг хүсч байна. Эцэг эхчүүдээ үр хүүхэддээ хараа хяналттай байгаарай.