МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ. Гэвч тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган өмгөөлөн авч үлдсэн байна.
Харин өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барилаа. НИТХ дахь МАН-ын бүлгийн 17 гишүүдийн гаргасан шаардлагыг АН-ын төлөөлөгчид мөн дэмжиж байгаа аж. Ингэснээр НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж Ц.Сандуй огцрохоор болж байх шиг. Гэхдээ эцсийн шийд НИТХ-аас гарах юм.
Эх сурвалж: Өглөө.мн