УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нартай хамт 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах тухай стратеги төлөвлөгөөг хэлэлцсэн гэх А.Ганбаатар анх удаагаа тайлбар өглөө. Тэрээр ийм төлөвлөгөөг хэлэлцсэн нь үнэн. Гэхдээ анх ийм төлөвлөгөө боловсруулж танилцуулсан хүн нь н.Доржзодов байсан гэж мэдэгдлээ. Мөн тухайн уулзалт дээр М.Энхболд, Ц.Сандуй нараас гадна МАН-ын нэр бүхий гишүүд байсан гэдгийг хэллээ. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзэх боломжтой.