Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын ууган охин Х.Баярмаа \”Дэлхийн мисс 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан сайхан бүсгүйчүүдийн нэг юм. Урлагийн гэр бүлээс гаралтай тэрбээр дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд гол дүрд тоглож жүжигчний карреьраа эхлүүлсэн. Хамгийн сүүлд \”Аюултай харилцаа” киноны год дүрд тоглож үзэгчдэд танигдсан байдаг. Мөн англи орос хэлээр чөлөөтэй ярьж, нүүр хагарсан тэрбээр өдгөө АНУ-ын Миссуригийн их сургуульд эрдмийн зэрэг ахиулж байгаа бөгөөд зуны амралтаар нутагтаа ирээд буцжээ. Энэ хооронд DYRBERG/KERN брендийн нүүр царайгаар тодорч шинийг эрэлхийлэн өөр өнгө төрх бүтээсэн байна. Харин сүүлийн үед загварын чиглэлээр Лос Анжелес хотын томоохон загварын шоунд оролцож байгаа гэнэ.