АНУ-ын алдартай гэрэл зурагчин Кейт Мюррей авсан зураг. Энэ бүсгүй жирэмсний сүүлийн гурван сард хөхний хорт хавдартай гэж оношлогдсон байна. Бүүр хүнд шатандаа орсон байжээ.
Эмч нар эрсдэлтэй гэж шийдэж бүсгүйг үр хөндүүлэхийг санал болгожээ. Бүсгүйн хувьд анхны хүүхэд нь байсан тул хүүхдээ төрүүлэхийг хүссэн байна. Өвчтөнийхөө хүсэлтийг хүндэтгэн хүүхдийг 36 долоо хоногтой байхад нь кисерево хагалгаагаар авч эхийнх нь нэг хөхийг тайрсан байна. Үүний дараа хими эмчилгээ хийж эхэлжээ. Эхийн бие хүндхэн байсан тулд хүүхдээ хөхөөр хооллохгүй байхыг зөвлөсөн боловч бүсгүй хүүхдээ өрөөсөн хөхөөрөө хооллох болсон байна.
Гэрэл зурагчны хэлж буйгаар энэ зургийг хараад хүний зүрх хурдан цохилохгүй байхын аргагүй. Эх хүний хайр ямар агуу болохыг харж болно. Энэ зургийг дарахад маш хүнд байлаа. Эх хүний зүрх сүүлийн амьсгалаа хураатал үрийнхээ төлөө цохилж байдгийн тод жишээ гэжээ.