Загвар өмсөгч Л. Амгаланбаатар тайз, дэлгэцээс тэс ондоо мэргэжилтэй ч \”Учиртай гурав” , \”Содура” зэрэг дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд гол дүр бүтээснээр үзэгч олонд танигдсан байдаг. Тэрээр өмнө олон загвар өмсөгчидтэй нэр холбогдож байсан ч одоо л жинхэнэ хайртайгаа учирсан бололтой. Саяхан өөрийн цахим хуудаснаа хайртай бүсгүйдээ хандан \”Бумбагаа” хэмээн дуудаж хайраа илчиллээ.
Тухайлбал \”Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрд тоглосон Яргуй буюу бүжигчин М.Бямбаатай дотноссон талаар сошиалд дэгдэж байсан ч ямар нэгэн тайлбар өгөлгүй өдийг хүрчээ. Бүжигчин М.Бямбаагийн хувьд өмнө нь насаар ах бүжиг дэглээчтэй дэр нэгтгэж явсан ч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж байсан. Харин Амгаагийн хувьд загвар өмсөгч Энэрэлтэй нэг хэсэг үерхэж сайхан хосууд хэмээн нэрлэгдэж явсан ч удалгүй салцгаасан. Гэвч зарим шар хэвлэлүүдээр Амгааг хэт их хартай байсан тул салсан зэргээр элдвээр бичиж байсан ч өдгөө жинхэнэ хайраа олсон байна. Хосуудын сүүлийн үед харилцаагаа ил болгож үүнийгээ ч цахим ертөнцөд гэрчлэх болжээ.