НҮБ-ийн энх тайвны элч, тэмцэгч Малала охин өчигдөр Оксфордын их сургуульд гурван чиглэлээр сурах эрхтэй болжээ. Малала охин Оксфордод суралцах болсондоо маш их баярлаж байгаа бөгөөд улс төр, гүн ухаан, эдийн засгийн чиглэлээр сурах гэнэ. Тэрээр 17 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч юм.
Пакистан охин Малала Юсуфзай өөрийн амьдралын богинохон боловч их түүхийг өгүүлэх \”I am Malala” /Намайг Малала гэдэг/ номоо 2013 оны 10 сарын 8наас худалдаанд гаргажээ. Уг ном нь Малала охины эр зориг, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлэхээс гадна боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 61 сая хүүхдийн түүхийг ч мөн өгүүлдэг.
Малала охин талибанчуудын бууны суманд өртсөн бөгөөд хүмүүс түүнийг амьд үлдэнэ гэдэгт бараг итгэхгүй байсан ч харин энэ эргэлзээ тээнэгэлзлийн оронд Малалагийн гайхам хурдан эдгэрэлт түүнийг Хойт Пакистаны эртний хөндийгөөс Нью-Йорк хотын Нэгдсэн Үндэстний Байгууллагын хурлын танхимд хүрэх ер бусын аянд мордуулжээ. Тэрээр 16хан настайдаа нууц нэрээр блог хөтөлж, Пакистан эмэгтэйчүүдийн өмнөөс зоригтойгоор үгээ хэлж, үүнийхээ төлөө талибанчуудын бууны суманд өртсөн ч азаар амьд үлдэн, \”Time” сэтгүүлийн 2012 оны онцлох хүнээр тодорч, Энх тайвны Тэмцлийн Дэлхий дахины бэлгэдэл болж, Нобелийн Энх тайвны шагналын түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигчээр шалгарч байсан түүхтэй охин юм.