Автомашин үйлдвэрлэгч \”BMW\” компани \”BMW Z4\” шинэ загвараа танилцууллаа. Хоёр хүний суудалтай энэхүү автомашин нь ерөнхийдөө уралдааны машины загвараар бүтээгдсэн бөгөөд 2018 оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 2015 онд албан тушаалаа хүлээн авсан \”BMW\”-ийн Гүйцэтгэх захирал Харалд Крюгер ирэх хоёр жилд шинээр гаргасан болон хуучин загваруудаа шинэчилж, нийт 40 загварын автомашин танилцуулахаар зорьж байна. Харин \”BMW Z4\” нь тус компанийн шинэ спорт загварын эхлэл болж байгаа юм. Мөн энэ загвараар дамжуулан чинээлэг давхаргын худалдан авагчдын сонирхлыг татах зорилготой байгаагаа \”BMW\” компани онцолжээ. Түүнчлэн \”BMW Z4\” загварын автомашины зардлыг бага байлгах зорилгоор 2013 онд байгуулсан түншлэлийн гэрээний дагуу \”Toyota Motor\” компаниас зарим эд ангиа авсан байна.