1986 онд БНМАУ-ын Дорнод аймгийн хилийн орчим гал түймэр гарч, хил дээр манаатай байсан, зургаан цэрэг уг галыг унтраахын төлөө халуун амиа хайрлалгүй тэмцсэн байдаг.
Тэр зургаан байлдагчийн нэг нь та бидний харж буй Дамдинжав гуай юм.
Тэд тэр их гал түймэрийг унтраахад хүчин мөхөсдөж байсан ч нэгнээ гэх сэтгэл гай зовлонд гээгүй юм. Тухайн үед Дамдинжав гуай хөлнөөсөө эхлэн шатаж байсан, найзынхаа амийг аврахын тулд шатаж хайлсан гутлыг нь нүцгэн гараараа ханзлахад гар хуруу улмаар нүүр нь түлэгджээ. Уг гал түймэрт 6 цэрэг залуугийн нэг нь алтан амиа алдсан гэдэг. Дамдинжав ба түүний хилчин нөхөд нь эх орныхоо төлөө өргөсөн тангаргаа чин үнэнчээр биелүүлж, эцсээ хүртэл байгалийн гамшигаас эх орноо эрэлхэгээр хамгаалсан юм.