Дэлхийд анх удаа гүүрэн доогуур МиГ-17 онгоцоор гарч екстрем хийсэн хүн бол Зөвлөлт-Оросын цэргийн нисгэгч Валентин Привалов юм. Энэхүү үйлдлийг тушаал авалгүйгээр хийсэн байна. 1965 оны 6 сарын 04 нд Новосибирск хотын гүүрэн дээр энэ явдал болсон бөгөөд, гүүрний өндөр 30 метр, багана хоорондын зай 120 метр байжээ. Түүний энэхүү \”галзуу\” маневрийг Америкийн нисэх хүчнийхэн хүртэл шагшин магтаж байсан гэнэ.Түүний МиГ 700 км/цаг-ийн хурдтай нисэж байжээ. Өөрийнх нь энэ үйлдлийг мэдсэн удирдлагууд нь загнаж зандарсан боловч Н.Хрущев түүнийг Эр зоригийн одонгоор шагнасан аж.