Монголын урлагийн ертөнцөд стиль имиж шинэ уран бүтээлээр ялгарагч дуучин Ука шинэ уран бүтээлийнхээ ажилдаа шамдан оржээ. Тодруулбал \”Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаар хөгжмийн жагсаалтыг тэргүүлж, \”Хөг Жим” цомгоо гаргасны дараа хэсэг хугацаанд амралтын байдалтай байсан. Түүнийг амаржаад удаагүй байгаа ч тун эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлж байна гэж сонсогчид нь дүгнэлээ. Мөн ирэх сарын 9-ны өдөр \”BE” брендтэй хамтран энэ намрын тэсрэлтийг хийсэн ээлжит тоглолтоо хүргэх гэнэ. Харин энэ удаад дуучин Ука монгол үндэсний дээлээрээ гоёж, өвөрмөц стилийг бүрдүүлэх бололтой.