Английн Эрүүл мэндийн Анагаах Ухааны
хүрээлэн гепатит Е-ийн халдвар авсан 60 хүнд судалгаа хийхэд бүгд нэг
супермаркетаас гахайн махан зайдас болон зүсэж бэлтгэсэн хиамны авч идсэн болох
нь тогтоогджээ. Тиймээс зайдас, хиаманд элэгний хатуурал үүсгэдэг гепатит Е
вирусын халдвар байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.
Улмаар супермаркетад худалдаалагдаж буй
хиам, зайдаснуудыг шинжилгээнд оруулахад HEV G3-2 халдвар үүсгэгч байгааг илрүүлжээ. Английн
Эрүүл мэндийн Анагаах Ухааны хүрээлэн 2011 онд Е гепатитын халдвар үүсгэгч
хиам, зайдсан бүтээгдэхүүнд байна гэсэн таамгийг дэвшүүлж байсан байна.
Одоогоор супермаркетуудад худалдаалагдаж буй махан бүтээгдэхүүнүүдийг давтан
шинжилгээнд оруулж байгаа бөгөөд фермүүдэд байгаа амьтдыг ч бас шинжилгээнд
оруулж байгаа аж.
Английн фермерийн гахайнаас гепатитын
халдвар илрээгүй байна. Тиймээс Голланд, Герман зэрэг европын орнуудаас энэ төрлийн
халдвартай, өвчлөлтэй мах ирж болзошгүй гэж таамаг дэвшүүлж, шинжилгээнд
хамруулж, оршин суугчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэж аижллаж байгаа талаар мэдээлжээ.