\”Миний ах Атаман” киноны гол дүрийг чадварлагаар бүтээж үзэгч олонд танигдсан залуу жүжигчин СТА, Ж.Алтаншагай сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа бололтой. Өдгөө гурван сайхан охидын аав тэрбээр ажил гэсээр охиддоо төдийлөн цаг гаргаж амжихгүй байгаа гэнэ. Тухайлбал \”Фантастик” продакшны шинэ уран бүтээл \”Зүрхний хилэн” уран сайхны киног удахгүй хүргэхээр зэхэж байгаа аж. Шинэ уран бүтээлийнхээ талаар \”Бараг Ааваараа биш дүрээрээ овоглох тохиолдол олон байгаа. Гэхдээ жүжигчин хүн энэ бүгдийг ганцаараа бүтээдэггүй. Найруулагч, зураглаач ,гэрэлтүүлэгч, зураач гээд маш олон хүний хөлс хүч хөдөлмөр шингэж байж нэг уран бүтээл болдог. Уран бүтээлчдийн ард цаг ямагт үнэнч байж чаддаг арын албаны уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлэхэд багадмаар” гэв. Харин кинонд тоглох хугацаанд аавынхаа ажлыг мартах дөхөж охиддоо зориулан сэтгэлийнхээ үгийг хэлжээ.
Ж.Алтаншагай \”Энэ жижигхэн хүн бид хоёр ойрдоо уулзсангүй ээ. Аав нь өглөө эрт гэрээсээ гараад явчихна. Орой унтсан хойно нь ирнэ. Хэн хэнийгээ санаж үхэх шахлаа.Хурим найр ихтэй хүн баярлуулж явсаар байтал хайртай гүнждээ анхаарал хандуулж ерөөсөө чадсангүй.Аав нь гэмээ цайруулж хоолонд урив тэр ч зөвшөөрөв.Энэ жил түүхэн хоёр кинотой байсан болохоор түүнд би үнэхээр үзэгдэж харагдаж чадсангүй ээ. Миний урагшлах хүч,зүтгэх зүтгэл,өөдрөг байхын эхлэл нь чи минь юм шүү. Хайртай шүү” гэв.