НМХГ-ын ЭИХХ-ээс 2015 оны 10 сарын 23-ны өдөр \”Импортын бэлэн гоймон, чипсний хэрэглээ” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд бэлэн хоол , чипс импортлогч нийт 25 аж ахуй нэгж, иргэн, стандарт чанарын хяналтын улсын байцаагчид оролцсон байна. Сургалтын үеэр Монгол улсад импортоор орж ирсэн бэлэн гоймон, чипсний хэрэглээ, хаяг шошгоны стандарт, тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах, тээвэрлэх зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцжээ. 2015 оны 1 сараас 9 сар хүртлэх хугацаанд Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар 65 аж ахуй нэгжийн 2587,8 тн бэлэн хоол, 58 аж ахуй нэгжийн 360,2 тн чипс импортолсон тоон мэдээ гарчээ. Стандарт чанарын хяналтын улсын байцаагчид тухайн бэлэн бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл, шошгон дээрхи орц найрлага хэрэглэх заавар, цэвэр бохир жин, тэжээлэг болон илчлэг чанар, технологийн зорилгоор гаргаж авсан хүнсний нэмэлт хэрэглэсэн болон олон улсын Е тэмдэглэгээний код зэрэг мэдээлэлд мөн судалгаа хийсэн байна. Судалгааны гол зорилго нь бэлэн хоол чипсний биологийн үнэт чанарыг тодорхойлох, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг хүргэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал байв.
Сургалтанд ШУТИС-ын Хүнсний инжнерчлэлийн салбарын ахлах багш доктор Э. Энхцэцэг \”Бэлэн хоол, чипсний хэрэглээний талаар өгөх зөвлөж”, НМХГ-ын ЭИХХ-ийн Стандарт Чанарын хяналтын улсын ахлах байцаагч А. Нарангэрэл \”Импортын чипс, бэлэн хоолны хаяглалт, шошгонд хийсэн судалгаа”-ны талаар, НЭМХ-ийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, их эмч ангаах ухааны доктор Э. Эрдэнэ \”Бэлэн хоолны хэрэглээний талаар хэрэглэгчдэд өгөх зөвлөмж”, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Химийн лабораторийн шинжээч Э. Сарнай \”Бэлэн хоол чипсэнд хийгдсэн шинжилгээ, сорилтын дүн”гийн талаар тус тус мэдээлэл хийсэн байна.