Лимонын шүүсэнд витамин В,С агуулагддаг төдийгүй фосфор, нүүрс ус кали агуулагдаж байдаг. Дээрх шүүсийг өдөр бүр найруулж ууснаар дархлааны системийг дэмжиж, халдварт өвчний эсрэг тэмцэхэд тусалдаг байна.
Мөн жингээ хасч буй хүмүүст лимоны шүүс гайхалтай үр дүнг үзүүлдэг. Учир нь таны хоол боловсруулалтыг сайжруулж ходоодны хүчлийг тэнцвэржүүлдэг.
Мөн бие эрүүл мэндэд дараах нөлөөг үзүүлнэ
1. Лимонтой ус ууснаар батга гарахаас урьдчилан сэргийлдэг. Хэрэв таны арьс батгатай бол лимонтой усаар нүүрээ угаах хэрэгтэй.
2. Хоолны дуршил бууруулдаг. Лимонтой ус цусан дах сахарын хэмжээг зохицуулж, хоол боловсуурарлтыг сайжруулдаг.
3. Бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.
4. Дархлааны системийг сайжруулна.
5.Үдийн хоолны дараа лимонтой ус ууснаар цөсийг эрүүлжүүлнэ.
6. Ханиад, томуунд сайн нөлөөтэй. Байгалийн антиоксидант ихтэй тул биеийн дарлааг дэмжиж бактерийг эсэргүүцэж чадна. Өвлийн улиралд лимонтой ус ууснаар ханиад томууны эсрэг сайн хамгаалалт болно.
7. Хумсыг бэхжүүлж үүссэн цагаан толбыг арилгана.
8. Бэлтгэл сургуулилт хийсний дараа нэг аяга шүүс уувал таны булчин өвдөлтийг багасгаж, бие ядрах сулрахыг багасгана.
9. Хаван болон үе мөчний өвчинг намдаана.
10. Алкоголь төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хүслийг намдаадаг.
11. Толгой өвддөг бол лимонтой усыг өдөр тутамдаа ууж хэвшээрэй.