1990- ээд оны хамгийн алдартай супер моделиудын нэг бол Синди Кроуфорд билээ. Дэлхийн даяар охид Синди Кроуфорд шиг байхыг хүсэж хүмүүс түүний гоо үзэсгэлэнг биширдэг байв. Синди Кроуфорд Америкийн нэгэн тосгонд төржээ. Түүний эцэг нь цахилгаанчин, ээж нь сувилагч мэргэжилтэй байжээ. Синди Кроуфорд 16 настай байхдаа мэргэжлийн гэрэл зурагчны нүдэнд өртөж загвар өмсөгч болох гараагаа эхэлжээ. Тэрбээр 17 настайдаа Нью-Йоркт хотын хамгийн том загвар агентлагтай гэрээ байгуулсан байдаг. Түүний алдарт хүрсэн гол шалтгаан нь тэрээр согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй , зураг авалтуудаа огт тасалдаггүй мэргэжилдээ үнэнч байсны үр дүнд супер модель болсон юм.
1995 онд Синди Кроуфорд дэлхийн хамгийн өндөр орлоготой супер модель болсон. Тэрбээр XX зууны хамгийн тачаангуй 100 алдартны чансааны тавдугаар байранд эрэмбэлэгджээ.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү