Авьяаслаг Америкчууд шоу нэвтрүүлгийн энэ улирлын дугаарт Хонконг гаралтай бяцхан охиныг шүүгчид онцоллоо. Тухайлбал есөн настай Селайн Там өөртөө хэт ахадсан дууг сонгосон гэж шүүгчид дүгнэлээ. Тэрбээр өмнөх шатанд шүүгчдээс алтан баззер авч шилдэг найман оролцогчдын нэгээр шалгарсан. Гэвч түүний дуулсан Мерайя Кэригийн дуу тун зохимжгүй гэсэн үнэлгээ авчээ. Селайн Тамыг тус тэмцээний ялагч болно гэсэн хүлээлт талаар болсон бол шилдэг оролцогч Анжелика Хэйлыг үзэгчид хамгийн авьяастай оролцогчоор нэрлэлээ.