Реалити шоуны од Ким Кардашиан CR Fashion Book сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Тухайлбал 1990-д оны стилийг бүрдүүлсэн байна. Ким энэ үеэр хиймэл үс зүүж 90-д оны үед моодонд орж байсан реппер Лил Кимийн дүрд хувирсан байна. Ким өнгөрсөн өдрүүдэд өөрийн ККW нэртэй брендийнхээ ажлыг идэвхтэй сурталчилж байсан бөгөөд уг бренд зах зээлд худалдаанд гарснаас хойш 1.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.