Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Нийгэм халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны хажууд амьдарч байсан өөрийгөө О гэх эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулж \”Заюу Тайж” төрийн бус байгууллагад байршуулахаар хүлээлгэн өглөө.
Дээрх эмэгтэй өөрийнхөө нэрээс өөр мэдээллийг өгөхгүй, юм ярьдаггүй, биед нь ямар нэгэн бичиг баримт байхгүй тул садан төрлийн хүмүүсийг эрэн сурвалжилж байна.