Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон \”Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгараад байсан билээ. Тэрбээр шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ. Европын Монакогийн гүнт улс гурван жилийн өмнөөс гоо сайхны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор \”Madame The Glam Monaco\” тэмцээнийг зохион байгуулах болжээ. Шилдэг оролцогчдын нэг болох загвар өмсөгч \”Азийн хатан хаан\” гэх тодотголтой Г.Оюунгэрэл Монакод эх орныхоо нэрийг гаргаж шилдшүүдийн тоонд зиндаа дээгүүр бичигдлээ. Тус тэмцээний ялагч нь тухайн жилийнхээ дэлхийн тансаг брендүүдийн нүүр царай болохоос гадна томоохон арга хэмжээнд уригдан оролцдог байна. Бусад тэмцээнүүдээс ялгаатай нь ээж болсон дэлхийн мянга мянган гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдэд нээлттэй байдгаараа бусад гоо сайхны тэмцээнүүдээс онцлог аж.