Загвар өмсөгч эгч Жижи Хадидийн сүр хүчинд дарагдаж, чимээгүйхэн явсан Белла Хадид 2016 онд хэн болохоо дэлхий нийтэд таниулж, оны шилдэг загвар өмсөгчийн шагналыг ч хүртээд амжсан билээ. Үүнээс гадна \”Victoria\’s Secret\”-ийн загварын шоунд алхаж, гоолиг бие, урт сайхан хөлөө гайхуулаад авсан юм. Одоогоор загвар өмсөгч бүсгүй маань маш эрэлттэй байгаа бөгөөд эгчээсээ дутахгүй нэр хүндтэй болж, алдаршаад байна. Түүний карьер 2017 онд улам бүр өсч, дуучин Weeknd-с салсан шуугиан дэлхий дахинаа алдартай болгосон. Харин энэ жил Викториа Секретийн тайзнаа алхахаар болсныг өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Энэ жил алдартай сахиусан тэнгэрүүд болох Кендалл Женнер, Жижи Хадид нар алхахгүй гэдэг нь ил болсон юм.