Сошиал сүлжээнд \”од” гэсэн тодотголтой О.Осоржамаа гэх шорлог зардаг залуу сүүлийн үед эмэгтэй хувцас өмсөж стиль имижээ огцом өөрчилсөн. Түүгээр ч зогсохгүй Осоржамаа нэрээ Сарнай болгон өөрчилсөн талаар бичлэгтээ дурджээ. Түүний энэхүү үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэж Осоржамааг сэтгэцийн өвчтэй гэж шуугих болсон. Нэг хэсэг түүнийг өмөөрч байсан жүжигчин Б.Цэцэг, Сити сургуулийнхан нүүрээ бууруулжээ. Ингэх нь ч аргагүй биз. Цахим сүлжээгээр өөрийгөө \”Сарнай” хэмээн нэрлэж, эмэгтэй хувцас өмсөх болсон нь эрүүл хүнээс гарах үйлдэл биш. Харин Осоржамаа энэ бүх хэл амнаас нэгэнтээ залхаж \”Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ илгээжээ. Ямартай ч нэвтрүүлгээр дамжуулж сошиал хэрэгслээр цацагдсан элдэв мэдээлэлд хариу өгөхөөр хичээж байгаа бололтой.