Гурван охидын ээж болсон дуучин Ану буюу Ч.Уранхолбоо охидынхоо зургийг дэлгэлээ. Тэрбээр айлын гэргий болсноос хойш уран бүтээлийн ажлаа түр хойшлуулж сайн ээж, ханийн үүрэг гүйцэтгэж яваа бүсгүй юм. Гоо сайхан, авьяас чадвар гээд л бүхий л зүйлсийг цогцлоосон Ану сүүлийн үед охидоороо гангарч яваа бололтой. Дуучин бүсгүйг анхны хүүхдээ төрүүлэх үед өөрөөрөө төрөөгүй гэсэн яриа газар авч байсан. Харин тэрбээр энэ яриаг үгүйсгэж олны хараанаас хол байлгахын тулд ийм яриа гарсан гэж ярьж байжээ. Саяхнаас дуучин бүсгүй охидтойгоо тоглож байгаа жаргалтай зургаа нийтлэх болжээ. Гэр бүлийнхээ зургийг тэр бүр гаргаад байдаггүй ч энэ удаа охидоороо гангарав бололтой. Тэдний аз жаргалтай агшныг хамтдаа хуваалцья.