\”Miss World 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүй тун удахгүй буюу нөгөөдөр тодрох гэж байна. Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй \”Miss World 2017\” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Энэ жил гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалгарсан нийт есөн оролцогчоос үндэсний ялагчаа нөгөөдөр тодруулж титмийг гардуулан өгнө. Өнгөрсөн жил А.Баярцэцэг үндэсний ялагчаар тодорч \”Дэлхийн мисс- 2017\” тэмцээнд оролцсон бол энэ удаад эх орныхоо нэрийг гаргахаар зэхэж байна.
Шалгаруулалтын журам:
Шалгаруулалтын дүн 50% шүүгчдийн оноо, 50% лайк, шэйрийн оноогоор дүгнэгдэнэ. Лайк болон бусад эмошионууд – нэг оноо, шэйр – гурван оноо хамгийн их оноо авсан оролцогч 20 оноо авна. Авсан оноогоор пропорцлон тус бүрийн оноог гаргана. Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулахыг хүссэн миссээ https://www.facebook.com/missworldmongolia/ хуудсаар орж лайк, шэйр хийж дэмжих боломжтой. Санал хураалт өнөөдөр 17:30 цагт дуусах юм байна.