АНУ-ын Сан-Франциско дахь ОХУ-ын консулын газар өнөөдрөөс хаагдаж байна. Консулын газрыг хаах шийдвэрийн АНУ-ын тал өнгөрөгч гаргаад байсан юм. Энэ шийдвэр нь ОХУ өөрийн улс дахь АНУ-ын консулын газрыг тоог цөөлсөнтэй холбоотой гэж тайлбарлаж байлаа.
Консулын газрыг хаах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрөө гаргасан гэж мэдээлж байна. Энэ нь Оросын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж байгаа хэдий ч хоригийг хоригоор хариулсан явдал хэмээн үзжээ. Мөн асуудлыг дипломат замаар шийдэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын талаас удалгүй Вашингтон, Нью-Йорк дахь Оросын Элчин сайдын газруудыг хаахаа мэдэгдээд байгаа юм.