Өвөрхангай аймгийн 200 гаруй албан тушаалтан
2013,2014 онд гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, хадгаламж, дансны үлдэгдлээ
мэдүүлээгүй болон, хөрөнгө орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг
хугацаанд нь мэдүүлээгүй нь АТГ-ын шалгалтаар илэрчээ. Иймээс асуудлыг
нарийвчлан шалгаж эхэлсэн байна.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хүүхэд гэр
бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нар өөртөө шагнал, урамшуулал
олгосон тушаал гаргасан байжээ. Үүнээс гадна төрийн захиргааны албанд
хууль бусаар таван хүнийг томилсон байсныг илрүүлэн шалгаж байгаа аж.