Унгарын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай тамирчдын од гийж байна гэж хэлэхэд болохоор. Дэлхийн аваргын 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болж чадсан билээ.
Дэлхийн аварга Д.Сумъяагийн ээж Ц.Дэлгэрмаа охиныхоо тухай Өнөөдөр сонины Ижий буланд ярилцлага өгөх үеэрээ \”Охин минь мундаг юм чинь өндөр амжилт гаргах нь тодорхой” гээд дээлийнх нь захыг мушгиад дэмжих урамтай байдаг шүү. Одоо Доржоо бид хоёрын бус монгол түмний охин болжээ.Охинд минь ганцхан амжилт дутуу байсан нь дэлхийн аварга, 2015 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпын дэд аварга болж, дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог тэмцээнд гурван удаа түрүүлсэн болохоор \”Хэзээ нэгэн өдөр охины минь зорилго биелнэ. Айсуй зам нь дардан байгаасай” гэж залбирдаг байлаа. Тэр мөрөөдөл нь энэ жил биелэх хувьтай байж ” гэж ийнхүү ярьжээ.