Хойд Солонгос ус төрөгчийн бөмбөгөө туршсан тухай бахархалтайгаар мэдээлж
байх зуурт Өмнөд Солонгосоос тэдний зүг пуужин хөөргөж анхааруулга өглөө. Өмнөд
Солонгосоос хөөргөсөн пуужин туршилтынх байсан бөгөөд Хойд Солонгосын Пугёнгийн
цөмий туршилтын талбай гол бай нь байжээ. Туршилтад Hyunmoo
баллистик пуужин F15K
сөнөөгч онгоцнууд багтсан байна.
Өмнөд Солонгосын хөөргөсөн пуужин зорьсон газартаа буюу Зүүн тэнгист унасан
байна. Энэ нь Хойд Солонгосын Пугёнгийн цөмийн туршилтын талбайд хамаарах газар
аж.
Өмнөд Солонгосын армийн хэвлэлийн төлөөлөгч \”Хэрвээ тэд манай ард түмэнд
ямар нэгэн аюул заналхийлбэл, бид ямарч асуудалгүйгээр өдөөн хатгагчийг дэмжигч
аливаа хүчийг устгах болно гэдгийг энэ сургуулилтаар анхааруулж байна” гэж
тайлбарлажээ. Мөн сургуулилтын хажуугаар Өмнөд Солонгос болон АНУ-ын Батлах хамгаалахын
яамдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Хойд Солонгосын эсрэг хамтарсан арга
хэмжээ авахаар бэлтгэж эхэлсэн талаар мэдээллээ.