Холливуудын жүжигчин Анжелина Жоли АНУ-ын Колорода мужид зохион байгуулагддаг Тейлурын кино наадамд хүрэлцэн иржээ. Тэрбээр 44 дэх удаагийн мужийн кино наадамд өөрийн найруулсан \”First They Killed My Father” нэртэй киногоо танилцуулахаар ирсэн байна. Тэрбээр хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан итгэл бэлдсэн бөгөөд цагаачдыг хамгаалах асуудлаар илтгэл тавьжээ. Үүнээс гадна жүжигчин Натали Портман, Эмма Стоун нар өөрсдийн шинэ киногоор оролцсон байна. Мөн Анжелина Жоли хувийн амьдрал үр хүүхдэдээ анхаарч хуучин нөхөр Бред Питттэй харилцаагаа сайжруулна хэмээн өнгөрсөн бямба гарагт ярьжээ.