Дуучин Б.Амархүү өнгөрсөн жил Боловсрол телевизээс зохион байгуулсан \”Яг түүн шиг\” шоуны анхны дугаарт оролцож үзэгч олны талархлыг хүлээж байсан цаг үе саяхан. Нэг хэсэг хувийнхаа амьдралдаа анхаарлаа хандуулж уран бүтээлээ түр зуур хөндийрсөн үү гэлтэй нам жим байсан. Саяхнаас Б.Амархүү шинэ уран бүтээлдээ шамдан орж завгүй яваа бололтой. Түүгээр зогссонгүй сүлжээний бизнес эрхэлж эхнэр О.Ариунзулын хамтаар бизнесээ өргөжүүлж яваа гэнэ. Тэгвэл дуучин залуу өөрийн цахим хуудаснаа шинэ моод дэлгэрүүлээд амжлаа. Учир нь \”Шинэ пальто гарлаа, захиалга авна” гэсэн пост бичиж зургаа нийтэлжээ. Гэвч түүний зурганд ихэнх хүмүүс \”зохимжгүй\” гэсэн дүгнэлт өгчээ.