Энэ сарын 7-13 ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцохоор боллоо. Тухайлбал эх орноо олон улсын тайзан дээр сурталчлахаар загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны \”Дэлхийн мисс”-ийн 11-р байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцох юм. Тус тэмцээнийг Монголын Дизайнеруудын Холбоо, үүрэн телефоны оператор G Mobile компани дэмжиж ажиллахаар болжээ. Энэ талаар загвар өмсөгч Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.