АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногт нүүрлэсэн Харви хар салхины улмаас 44 хүн амиа алджээ. Мөн 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс гамшигт хохирсон иргэдэд туслахыг уриалжээ. Энэ үйл явдалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Харви хар салхины хохирлыг барагдуулахад хувиасаа нэг сая ам доллар хандивлахаа мэдэгдсэн байна. Үүгээр зогсохгүй АНУ-ын урлаг соёлын одууд хандивын аян өрнүүлж хохирол амссан иргэдэд туслахаар ажиллаж байна.